DuUsSiIsHd : Нэг л дотнохон...

Нэг л дотнохон...

Яагаад ч юм тэр сэтгэлд нэг л ойрхон бас дотнохон

Ярианд минь инээмсэглэн суугаа нь цаанаа л нэг ялдамхан

Үдэш ганцаараа байхаас айдгүй ч, эмээдэг тэр эмзэгхэн

Үнэндээ гэмгүйхнээр хүнд атаархдаг тэр цэвэрхэн энхрийхэн

Зүүдэнд минь түүний жижигхэн хөл чийшигтэй сүүмэлзэнэ

Зүрхэнд минь түүний эвлэгхэн яриа бүжиглэж бүүдэлзэнэ

Зөөлөн цаснаар элдвийг бодох нь шүлгэнд бичигднэ

Зөн билгээрээ насыг минь таах нь сэтгэл гижигднэ

Хөнгөн залуусд сэнсдүүлчихдэг тэр дэндүү тэнэгхэн

Хөөрхөн гэж хэлэхээр догдолчихдог тэр дэндүү гэнэхэн

Бухимдлаа тайлан шад холбож тайтгардаг тэр дэндүү уяхан

Бурууг минь засаж бодож ярихыг заадаг тэр миний багшхан

Нилээд холхон байдаг хэрнээ нэг л дотнохон байдаг тэр сонихон...

Донгоссон Дон Жуан






start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
ГЭРЭЛТҮҮЛЭГ

гоё шүлэг байна...

Аз

Яамар гоёын

don juan (зочин)

all tnx anduudaa

Gorgeous

өө ваав л даа сэтгэлд ойрхон шүлэгайн шүү

Batsy

Хөөрхөн шүлэглэсэн байна шд

1 минутын өмнө

хөөрхөн донгосчихдог золиг байна

... (зочин)

bichne gej banzalddag boljeede

Don Juan

xaxaxa banzallduulch bas chadnaldaa ho

Khan-So

gaihaltai shuleg bn

pe del cactro (зочин)

ssss

swiss (зочин)

goe yumaa.

Bujee (зочин)

uneher horhon bichje

Атаархуу Азаа

тэр үедээ л намайгаа хөөрхөн эргүүлчдэг байжээ тэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Blogger Template by Blogcrowds