DuUsSiIsHd

Нэгэн цагт. . . .

2013 оны 12-р сарын 26 Нийтэлсэн Don Juan
.......................................................................................................... , Дэлгэрэнгүй»

Нялх гүнждээ...

2012 оны 06-р сарын 25 Нийтэлсэн Don Juan

Инээхээрээ чи минь хөөрхөн нүдээ нуучихдаг

Ихэмсэгхэн төрхөөрөө энгийн дүрээ нуучихдаг

Хана шиг хатуу үгсээрээ халуун сэтгэлээ нуучихдаг

Хайрын голдуу шүлгээрээ хамаг бүхнээ нээчихдэг.. Дэлгэрэнгүй»

Би мөрөөджийнааа

2012 оны 06-р сарын 17 Нийтэлсэн Don Juan
Ямар амттайн бэ ? Яг л мөрөөдөл шиг гэдэг байхаа хахаха Дэлгэрэнгүй»

Блог хулгайчдыг таслан зогсооё!!!

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Don Juan

Өдрийн мэнд блогчидоо. Өөр өөрийн ертөнцийн өнгийг уран үгээр дүрслэн бичиж хязгааргүй интернэтийн орон зайд аялагчдад GoGo гэгчээр гүүрээр түгээн цацаж байдаг биднийг GoGo блогчид гэнэ. Гэтэл бидний дунд Хулгайчид гулгаад ороод иржээ, одоо яадаг билээ. Та бүхний сайн мэдэх http://mgjofukuki.blog.gogo.mn/index.html Urltai  "АЗЖАРГАЛ" блогийн нийтлэлч Атаархуу Азаагийн шүлгүүдийг  http://vampir.blog.gogo.mn/index.html Urltai "Миний шүлэгс" блогийн нийтлэлч ( Хулгайч ) Esuheis тэр чигт нь ямар нэг өөрчлөлтгүйгээр хулгайлан нийтэлсэн байна. 

Авъяас гэдэг бол хүнд цаанаас нь бурханы оноосон хувь хишиг юм. Хэрэв тийм хувь хишгээс хүртэж чадаагүй азгүй хар лагаа юм бол ( Esuheis ) хувь хишигтэй хүмүүсийнхээ бүтээн туурвисан зүйлсийг нь  мөрөөрөө уншиж тэндээс өөрөө авах ёстой мэдрэмж таашаалаа аваад л хүнд гай болохгүй амьдраад байвал уг нь хэн хэндээ зүгээр байхсан гэж бодож байна.

Эрхэм хүндэт блогчидоо өнөөдөр Азаагийн маань шүлгийг туугаад хэнэгчгүй нийтлээд хаячлаа. Маргааш та нарынхыг хулгайлаад тавьчихыг үгүйсгэхгүй юм. Тиймээс Esuheis мэтийн хулгайч блогчидыг улам өөхшүүлэхгүйн тулд дор бүрнээ хянуур байж хулгайлаад баригдсан гаруудыг GoGo блогийн орон зайд гишгэх газаргүй болгох хэрэгтэй гэж бодож байна.

Аая Дон Жуан нь ёстой социалист уриалга шиг юм бичлээ шүү хахаха сайхан дэмжээд тэр http://vampir.blog.gogo.mn/index.html  блогийг гутаан доромжилсон сэтгэгдлээр бөмбөгдөцгөөе. Тэр Esuheis муу бэлтрэг минь чамайг дахиад хулгай хийвэл би чиний PCний чинь IP-ийг олоод хакер хамуудаара бандуулчиж чадна шүү. Хүн ер нь хэмжээндээ байх сайхан байдын шүү.

Донгоссон Дон Жуан

10 жилээ санажил байгаа биздээ та нар минь? Дэлгэрэнгүй»

Би бүдүүлэг Монгол

2012 оны 05-р сарын 18 Нийтэлсэн Don Juan

За өнөөдөр их муухай цаг агаартай өдөр байсан болохоор гэрээсээ гаралгүй хоол унд эргүүлж хог новшоо ухсан шигээ өнгөрөөлөө. Тэгээд ер нь бодлоолдоо соёл гэж юу вэ? гээд тэгсэн чинь л нүдэнд өндөр зэрэглэлийн эрэстараны хутга сэрээтэй хоол, хээнцэр хослол, сонгодог ая гээд л европийн язгууртнуудын дүр зураг буудын байна. Чамиан чамин тэр бол маш чамин шүүдээ. Тэгээд бас л бодлоо яагаад монгол хүний дүр зураг буусангүй вэ? гэж өөрөөсөө асуугаад цонхоор хараад зогсож байтал LEXUS LX 570 ингэдэг машинаас лаг ганган ах бууж ирснээ хүр хийтэл цэрээ хүүхдийн савлуур луу хаяснаа жижүүрийн жижиг дөрвөлжин пүүтэгний араар орсноо зэгзийтэл исгэрж байгаад морь хараатахдаг юм байна. Тэгснээ найз бүсгүй нь юм уу нэг хүүхэн гараад ирэнгүүт гялс машиныхаа хажууд очиж пооз авж зогссоноо, саяхан халдагаа бариад сэгсэрч байсан гараараа бүсгүйнхээ уруулыг зөөлхөн илж үнсчээд хаалга нээж өгөн суулгад харсан зүгтээ дэвсэж байгаа юм. Гарлуугаа бие засаагүй байлгүйдээ гэж бодоод бүсгүйг ч яахуу өнгөрөөе. Үнэтэй машин дэгжин хүрэмтэй уг залуу ийн гарамгай бүдүүлэгтэж орон сууцны голд  бие зассаныг харж зогсохдоо гарт дайралдсан зүйлээ шидчихмээр байлаа. Гэтэл бас бодлоо. За байз байз энэ чинь одоо юу билээ гэж бодлоо. Би чинь нээрээ энд тэнд гэнэт болохоо байвал хүний нүд хариулж байгаад булан тохой бараадаад давсгаа суллачихдаг тал бий шүү гэж бодогдоод явчлаа. Тэгэнгүүтээ гэнэт бас хальт тэр нөхрөөс нээх ялгаагүйгээ мэддийн байна. Хмммм...... Өөрлүүгээ юм шидэлтэй бишдээ. Тэнэг юм болохоороо аягүй бол толь хагална шүү. Одоо хэнийг буруушааж зэмлэх вэ?

Ороо бусгаа цаг үед төрөн ийм хүмүүжлийг өөрөө хүсээгүй ч нэгэнт бусдын адил таваргаж яваад олоод авчихсан өөрийгөө зэмлэх үү эсвэл хэт дураараа монголчуудад хэмжээгүй эрхийг хэн ч тоодгүй үүрэгтэй цуг өгсөн ардчилалыг зэмлэх үү? 

Донгоссон Дон Жуан


Цагаан-Уулын шилбэ өргөсгүй байдаг юм.

2012 оны 05-р сарын 06 Нийтэлсэн Don Juan
Би эмэгтэй хүний өмнөөс бичих гэж хичээлээ. Дэлгэрэнгүй»

Нэг л дотнохон...

2012 оны 04-р сарын 30 Нийтэлсэн Don Juan
Тэр дэндүү ......... Дэлгэрэнгүй»

Шүлэг шиг ээж минь

2012 оны 04-р сарын 29 Нийтэлсэн Don Juan
Сэтгэлээс урссан юм....  Дэлгэрэнгүй»
Дээр үед бичиж нийтэлчээд тэгээд ноорогруугаа нууцан байхын. Сая нооргоо ухаж байтал нэг ийм юм олдлоо.
 Дэлгэрэнгүй»

Ай юутай....

2012 оны 04-р сарын 22 Нийтэлсэн Don Juan

Өнөөдөр би "Дон Жуаны Амьдрал" гэдэг жүжгийнхээ 19-р бүлэг 4-р хэсэг 21-р үзэгдлийг бичлээ. Өнөөдрийн үзэгдлийн нэр бол "Харцаараа тэврэлдсэн мөч". Чишшшшшш өнөөх чинь донгослоо.

-Сэтгэлд минь хэтэрхий том зай эзэлдэг түүнтэй өнөөдөр уулзчихлаа. Хараал ид гэж хаалга нээж өгөхдөө л хачин болчихсон. Сайн зураглаачийн дүрсээ алдалгүй дагах камерны панарамм хөдөлгөөн шиг түүний нүд тэврэх мэт ширтэхэд нь тэсэлгүй харц дальдрана. Ай юутай жаргал. 

-Өвөр дээрээ бяцхан охин эрхлүүлэн суугаа би үнэн хэрэгтээ түүнийг л ажаастай. Өвөр дээрх шувуухай минь жиргэж жиргэж унтлаа. Тэр үед би түүнийг тайван ширтлээ. Хөдөлгөөн яриа бүхэн нь яг л хөг нийлсэн аялгуу мэт. Сэтгэл гижигдэм зөөлөн инээмсэглэл. Тэр инээмсэглэл л намайг бүтэн өдрийн турш хагас галзуу хүн шиг байлгалаа.  Ай юутай жаргал.

-Салалтын тойрог тэврэлт бас үнсэлт. Гэвч энэ надад хангалтгүй санагдана. Учир нь би түүнд нэг ч хүрсэнгүй бусдаар дамжуулан тэвэрч бусдаар дамжуулан үнсэнэ. Хөл дээр нь гишгээд ч болтугай гар барьдаг байж гэж халаглана. Гэхдээ энэ арай л арчаагүй юм. Бодолтойгоо тэрсэлднэ. Салах ёс гүйцлээ. Баяртай.
- Гараад алхлаа. Эхнээс нь дуустал саяын болж өнгөрснийг эргэцүүллээ. Сая л нэг юм санаа амарлаа. Тэр намайг харцаараа тэвэрч инээмсэглэлээрээ үнссэн байх. Ай юутай жаргал.

Донгоссон Дон Жуан

Би бичсэндээ харамсахгүй байна. Та уншсандаа харамсахгүй байх гэж найдаж байна. Дэлгэрэнгүй»

Хавар минь чи яачихаа вэ?

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Don Juan

Жил бүрийн хавар намайг гэгэлзүүлсэн, уйтгарлуулсан, нялхруулсан гээд л янз янзын шинэ дурлалтай учруулдаг байсансан. Гэтэл энэ хавар яачихаа вэ? Дурлагч зүрх минь ажилдаа дургүй болчихвуу, дуулиант хавар минь намайг энэ удаа мартчихвуу? Мэдэх юм алгаа. Өдөр өдрийн нар намайг л ээхгүй байх шиг нэг л тийм хүйтэн байх юм. Савхин хүрэмний дотуур зузаан цамц өмссөн ч цаанаа л нэг зэвэргэн.... Хувцас минь нимгэдээгүй л баймаар юм. Амтархан иддэг өглөөний цайгаа эхлээд идэх дургүй болсон бол одоо бүр хийх дургүй болчихлоо. Амт нь өөрчлөгдөөгүй л баймаар юм. Андуудтайгаа хөгжилдөх ч хүсэл төрөхгүй юм. Уг нь би тэдэнтэйгээ маазраад сууж байвал л нэг болдог хүнсэн. Тэднээсээ уйдаагүй л баймаар юм. 

Хааяа галзуурсан юм шиг ганцаараа ярих юм. Өөрөө өөртөө зөвлөгөө өгч монологи унших надад өөр хэн нэгэнтэй ярилцахаас амар санагдаад байна. Толинд хараад өөрлүүгээ инээмсэнлэхэд тоомжиргүйхэн харц цаана нь цэхийгээд ч байх шиг. Уг нь би их аманцар бас баргийн юм тоодгүй хүндээ хувираагүй л баймаар юм. Хааяа шөнө үүлэнд гомдож уйлах юм. Хэн нэгний сүүдрийг нь хүртэл хайрлатлаа дурламаар байхад үүл нарыг халхалаад надад сүүдэртэй охин харагдахгүй юм. Энэ бүхнээ салхинд яриад суухад салхи сонсжээ байснаа зөөлхнөөр сэр сэр гэх шиг алгадаад өөр хэн нэгний яриаг сонсохоор намайг орхиод явчих юм. Нэг бодлын салхи их сайн сэтгэл зүйч байхаа.

Бичсэн юмаа эргээд нэг уншлаа. Би үнэхээр хэвийн биш байна. Хавар байдгаараа л байгаа бололтой харин би л ......

Донгоссон Дон Жуан

Цаснаар намайг ширтэх нүд...

2011 оны 02-р сарын 27 Нийтэлсэн Don Juan

Нүд ирмэхийн зуур бүжгэн жүжиг дуусч

Нүдэн бүсгүй цастай хамт алга болчихсон....

 Дэлгэрэнгүй»

Элсний нүүдэл

2011 оны 02-р сарын 24 Нийтэлсэн Don Juan
Элс салхины аясаар иргэд нийгмийн аясаар..... Дэлгэрэнгүй»

Blogger Template by Blogcrowds